Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд үйлчлэх төв байрныхаа үүдэн хэсэгт “Смарт ариутгагч” буюу ариутгалын хаалгыг ажиллуулж эхэллээ.
“Смарт ариутгагч” нь нүүр таних камер болон дэлгэц бүхий системтэй, маск зүүгээгүй хүнийг мэдэрч дохио өгдөг, биеийн дулаан хэмжигчтэй ба хэрэв халуунтай хүн нэвтрэх оролдлого хийвэл дохиолол дуугарч мэдээлдэг, ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацах цацагчтай, халтирахаас хамгаалсан резинэн гишгүүртэй.
Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас “Ковид-19” цар тахал тархах эрсдэлтэй байгаа энэ үед иргэд, үйлчлүүлэгчид, ажилтан, албан хаагчдаа халдвараас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм.
Иргэддээ халдвар хамгааллын үеийн дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалт зүүн, хүн хоорондын зай барьж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, уриалж байна.
Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРЭГ