Лалын шашны номлогчид, шашны үйл ажиллагаа эрхлэгчид COVID-19-ийн вакциныг лалын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Учир нь ихэнх вакциныг үйлдвэрлэхдээ тогтворжуулагчаар желатин ашигладаг байна. Гэтэл желатиныг гахай зэрэг амьтдын нийлэг эдээс гарган авдаг. Желатин нь вакциныг хадгалалт, тээвэрлэлт даахад эергээр нөлөөлдөг аж.
“Эмийн зарим компани гахайн эд эс ороогүй вакцин боловсруулахаар хэдэн жилийн турш ажилладаг. Гэвч эрэлт өндөр, нийлүүлэлтийн хурдцаас болоод гахайн желатин ашиглах нь хамгийн энгийн бөгөөд хямд арга болоод байна. Тиймээс коронавирусийн ихэнх вакцинд ойрын хугацаанд желатин ашиглах нь гарцаагүй” хэмээн Британийн лалын анагаах ухааны ерөнхий нарийн бичгийн дарга Салман Вакар мэдэгджээ.
Pfizer, Moderna болон AstraZeneca гээд эмийн аварга компаниуд үйлдвэрлэлдээ гахайн эд ашиглаагүй гэж мэдэгдсэн. Гахайн махыг лалын шашинтнууд, жүүдүүд хүнсэндээ хэрэглэхийг хориглодог байна. Тиймээс лалын зарим улсад Засгийн газар нь COVID-19-ийн вакциныг худалдах, баталгаажуулах комисстоо шашны удирдагчдаа оруулна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта