“Монгол Савхи” ХК (UYN +10.05%) болон “Тавантолгой” ХК (TTL +3.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дөрвөн-Уул” ХК (DRU -9.09%) болон “Монгол Шевро” ХК (MVO -6.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 85,383,137 төгрөгийн 546,596 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 7,570 ширхэг нэгж эрхийг нийт 794,994 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 73 ширхэг бонд 7,373,730 төгрөгөөр арилжаалсан байна. ТOP-20 индекс 0.82 хувиар өсөж, 18494.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,889,986,713,364.72 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Монголын хөрөнгийн бирж