2020-12-21 17:011min00

Улаанбаатар хотод дараах 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй ажиллуулна

11ef915a417fa65498047b71e3613795

Улаанбаатар хотод энэ сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг Нийслэлийн Онцгой комисст чиглэл болголоо.

Үүнд:

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
  • Банк
  • Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгай чиг үүргийн байгууллага
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  • Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
  • Хүүхэд хамгалалал, асрах байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй