Нийслэлд үүсээд буй цар тахлын шинэ голомтыг хумих арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчлэн тогтоох шийдвэр гаргаад байна. Үүнээс шалтгаалан Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөний талаар дараах тайлбарыг өгсөн юм. Халдваргүй бүсээс ирж байгаа бол Улаанбаатар руу орох хөдөлгөөн арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл нээлттэй. Гарах хөдөлгөөн хаалттай байгаа.
Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн гарах хөдөлгөөн дээр хатуу хяналт тавьж байна. Улаанбаатар хотод халдвар голомтлон гарч байгаа учир хүнсний зориулалт, буяны ажил гээд тодорхой хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг Улаанбаатараас гаргах чиглэл өгсөн гэж Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Л.Баяр