Улаанбаатар хотод энэ сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг Нийслэлийн Онцгой комисст чиглэл болголоо.
Үүнд:
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
- Банк
- Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгай чиг үүргийн байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
- Хүүхэд хамгалалал, асрах байгууллага
- Оршуулгын үйл ажиллагаа
Б.Эрдэнэ