Мексикийн томоохон нефть боловсруулах үйлдвэр дэлбэрчээ. Тэнгэрт хэдэн км өндөр хар утаа суунаглаж, гал авалцсан байна. Энэ осолд дор хаяж есөн хүн өртжээ. Нефтийн үйлдвэртэй ойролцоо амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Аврагчид галыг унтраахын тулд бүтэн нэг хоногийн турш тэмцэж байгаа боловч ямар ч үр дүнгүй байгаа юм. Учир нь саяхан орсон аадар бороо агуулахаас асгарсан нефтийг хаман урсаж, гол руу нийлж байгаа гэнэ.