Японы Батлан хамгаалах хүчний салбарууд БНАСАУ-ын зүгээс пуужингийн халдлага болж болзошгүй тул түүнийг эсэргүүцэх зорилгоор тактикийн сургуулилт явуулж байна. Энэ тухай тус улсын БХЯ-наас мэдээллээ. Сургуулилт төвийн Аити мужийн Комаки баазад болж байгаа аж.

Энэ үед Өөрийгөө хамгаалах хүчний дайчид “Patriot PAC-3” загварын пуужин эсэргүүцэх хамгаалалтын хөдөлгөөнт цогцолбор, түүнчлэн хянаж шалгах радар зэргийг ажиллуулах юм байна. Харин сургалтын буудлага зэргийг явуулахгүй гэнэ. Тус улсын БХЯ энэ сарын турш Кумамото, Сайтама, Фүкүока зэрэг мужийн баазуудад ийм сургалт явуулахаар болжээ.

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн