Малайзын агаарын цэргийн хүчний онгоц өчигдөр радараас алга болж, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүллээ. Энэ тухай “Channel News Asia”-гаас мэдээллээ. Онгоц Куантон хотын агаарын баазаас 11:00 цагийн үед хөөрсөн ч 11:30 цагийн үед Паханг, Теренггану мужийн хил орчимд радарын зурвасаас алга болжээ.