Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол бий болгож байгаа ченж, худалдаачин, наймаачид их байна. ШӨХТГ-аас хяналт шалгалт хийн, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ болон Монгол улсын Шадар сайдад хүргүүлж Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байгаа юм. Улаанбаатар хотод нэгдсэн захтай болгох асуудлаар өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас ХХААХҮ-ийн Сайд Загджавын Мэндсайхантай зөвшилцөн санал нэгдгэсэн таатай мэдээлийг дуулгалаа.
Н.БАТАА