Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой, эрт үе шатандаа төгс эмчлэгддэг. Умайн хүзүүн хорт хавдар Монгол Улсад 100 мянган хүн тутамд 23.5 хувь, нас баралт 100 мянган хүн тутамд 10.2 тохиолдол байгаа нь Зүүн Өмнөд Азийн нутагт хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тиймээс эмэгтэйчүүд харьяа, өрх, сумын эрүүл мэндийн төвд хандаж хүний папилома вирус илрүүлэх эсийн шинжилгээнд 30-аас 60 насандаа гурван жил тутам нэг удаа хамрагдах хэрэгтэй.
Хэрэв таныг шинжилгээнд дуудсан бол Ковид-19 цар тахлын үед ч амны хаалт зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад шинжилгээ өгөхийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.