Өвөлжилт хүндэрсэн таван аймгийн 40 мянган малчин өрхийг 300 мянган төгрөгийн тэжээлээр хангана

2020-12-16 13:101min0
mongolian-wintern-with-herdsman-goat

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо.

Өвөлжилт хүндэрсэн 5 аймгийн 40 мянган малчин өрхийг 300 мянган төгрөгийн тэжээлээр хангахаар боллоо. Ингэхдээ нэг өрхөд 300 мянган төгрөгийн тэжээл өгөх юм байна. Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах юм. Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй