Нийслэлчүүдээ, ус, цахилгаанаа хэвийн хэмжээнд зохистой хэрэглэцгээе

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон билээ.
Цахилгаан дулааны хэрэглээг төрөөс даахтай холбоотой журмыг Засгийн газраас гаргаж байна. Журманд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани, хэрэглэгчийн эрх үүргийг нарийвчлан заасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулаад байна.
Журманд зааснаар бол өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг төрөөс даах бөгөөд хэрэглээнээс хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцах юм байна.