Сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хөнгөлж, нэг шуудайг нь 940 төгрөг болголоо

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулахаар болсон талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ.
Ингэснээр 50 хувь хөнгөлөгдөж 1750 төгрөг болоод байсан нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 937 төгрөг болж байгаа аж.
Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
Л.Баяр