Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон юм. Хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна. Тэрээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. Ингэхдээ ” Бид Улсын түүүхэнд гарч байгаагүй хэд хэдэн шийдвэрийг гаргасан” хэмээн онцлон хэллээ.
Бид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргалаа:
-Бүх өрхийн цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл тэглэлээ
-Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд уул уурхайн олборлох улсын үйлдвэр, банк банк бус санхүүгийн байгууллага крипто байгууллагатай холбоотой бүтээгдэхүүн эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэх,импортлох жижиглэнгийн худалдаа эрхлэгч, интернет, үүрэн телефоны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа тамхи үйлдвэрлэгчид нараас бусад бүх аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогний төлбөрийг төр гаргаж байна гэлээ
-Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна.
Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
Л.Баяр