2020-12-13 15:091min00

Нэр заасан 9 салбарын ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэхгүй

9

Нэр заасан 9 салбарын аж ахуйн нэгжээс бусад бүх ААН-үүдийн хэрэглээний цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг төрөөс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх юм байна.

Хөнгөлөлтөд хамрагдаагүй 9 салбар, аж ахуйн нэгж:

-Бүх шатны төсөвт байгууллага,

-Төрийн болон орон нутгийн өмчийн этгээд, түүний оролцоотой хуулийн этгээд

-Уул уурхайн олборлох улсын үйлдвэрүүд

-Банк, банк бус санхүүгийн байгууллага

-Крипто байгууллагатай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч

-Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэх, импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч,

-Интернэт, үүрэн телефоны тусгай зөвшөөрөл эзэмшигч,

-Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч,

-Өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйл ажиллага эрхэлж байгаа ААН-үүд төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтөд хамрагдахгүй.

 

Л.Баяр