Time Сэтгүүл “Оны хүүхэд”-ийг анх удаа сонголоо. Шинэ шагналын анхны эзнээр Колорадо мужид амьдардаг, энэтхэг гаралтай америк охин Гитанжали Рао тодорсон байна.
Тус сэтгүүл Nickelodeon сувагтай хамтран өрсөлдөгчдийг сонгоход 16 хүртэлх насны АНУ-ын 5000 гаруй хүүхэд нэрлэгджээ. Ингээд финалд 5 хүүхэд тунаж үлдсэн байна. Тэдэн дундаас энэ охин тэргүүлсэн гэнэ.
Охин ундны усанд хар тугалга байгаа эсэхийг илрүүлдэг хөдөлгөөнт төхөөрөмж зохион бүтээсэн байна. Үүнээс гадна тэрбээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар интернэт дэх сөрөг мэдээллийг илрүүлдэг Kindly программыг зохион бүтээсэн аж.
Forbes сэтгүүл 2019 онд Раог “30-аас доош насны 30” рейтингт “Шинжлэх ухаан”-ы ангилалд оруулж байсан бол 2020 онд Time сэтгүүл түүнийг “дэлхий ертөнцийг өөрчилж байгаа хамгийн залуу зохион бүтээгч” хэмээн өргөмжилжээ.
Time сэтгүүл долоо хоногийн дараа “Оны хүн”-ээ сонгоно. Өнгөрсөн онд энэ цолыг Шведийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч Грета Тунберг охин хүртэж байсан юм.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта