2020-12-03 14:351min00

Цагдаагийн алба хаагчдад олгож буй 800 мянган төгрөгийн урамшуулал дансанд нь орлоо

124986959_455046322134655_5676126097592881258_n

Цар тахлын дэглэмийн онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад 800 мянган төгрөгийн урамшуулал өчигдрөөс дансанд нь орж эхэллээ.

Коын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн Дотоодыг хамгаалах их сургуулийн төгсөх курсын 2200 гаруй сонсогч Улаанбаатар хотын постуудад нэмэлтээр ажиллаж байна. Тэдэнд мөн 420 мянган төгрөгийн урамшуулал олгож буй аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй