Хүүхдээ хөгжүүлэхэд тусдаа өрөөнөөс илүү эцэг эхийн хандлага илүү чухал нөлөөтэй.
Монтессори арга зүйгээр хүүхдээ хөгжүүлэхэд юу анхаарах вэ?
1. Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө хандлагыг зөв болгох, аавыг нь эмээ өвөөг нь ч адил
2. Хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх
Хүүхэд томчуудаас үлгэрлэн суралцаж, тэдний үйлдэл бүрийг хуулбарладаг шүү дээ.
3. Хамгийн энгийн гэрийн ажилд оролцуулах / сармис арилгах, лууван төмс угаалгах, гурил элдэх, нухах, шал арчих, шүүрдэх, жижиг хувцас угаах…/
4. Өөрөө бие даан суралцах, өөрийгөө хүндлэх дадал олгох / Хувцсаа өмсөх, тайлах, эвхэх, гар нүүр, шүдээ угаах, үсээ самнах, нусаа нийх, бие засах, аягаа хураах…/
5. Тоглоомоо хураах / Хэт их шаардлага тавьж үглэх, загнах хэрэггүй – Үлгэрлэх, хамтдаа хураах/
6. Зураг зурах- Бүтээлч ажил / Хайчлах, зурах, баримал, цаасан хайрцагаар зохион бүтээх, сонирхолтой туршилт…/
7. Танин мэдэхүйн аялал, зугаалга хийх
8. Жижиг булан, ганц тавиур, цөөхөн тоглоом байхад болно.
9. Хэт олон зорилго чиглэлгүй тоглоомнуудаа хураах, далд хийх
10. Нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом сонгох
11. Бүтээлчээр сэтгэж сонирхолтой ажлууд зохиох
12. Номын сан, булан зайлшгүй байх
13. Анхаарлыг нь сарниулахгүй, хэт магтахгүй, шийтгэхгүй, загнахгүй байх
15. Зурагт, гар утсанд донтуулахаас сэргийлэх, цагийн хуваарьтай байх
16.Хамгийн гол нь уйгагүй хичээнгүй, тууштай байж тогтмол хүүхэдтэйгээ хамт ажиллах
Эх сурвалж: Монтессори хөгжлийн төв