Хөдөө орон нутаг руу явах иргэдээс “Ковид-19” илрүүлэх шинжилгээний 22 цэгт 26 улсын /ахлах/ байцаагч байнгын хяналт тавьж байна. Тус цэгүүдэд арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 6,662 иргэн шинжилгээнд хамрагдлаа.
Мөн 23,710 м.кв талбайд хоёр цаг тутамд хийгдэж буй цэвэрлэгээ, халдваргүйтгэлд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэв. Шалгалтаар хүн орж гарах урсгал, зохион байгуулалт буруу, эмх цэгцгүй байсан, хүн хоорондын зайг бариулаагүй зэрэг дутагдлыг арилгуулсан.
Бүх цэгт халдвартай хог хаягдлыг хийх шар өнгийн уутны хэмжээ жижиг, нөөц бага учраас бохир /хэрэглэсэн/ хамгаалах хувцас хэрэгслийг энгийн хог хаягдлын хар өнгийн уутанд цуглуулж байна.
Халдвартай хог хаягдлыг тээвэрлэж, устгах Элемент ХХК нь зөвхөн шар өнгийн ууттай хог хаягдал хүлээж авна гэдэг шалтгаанаар тээвэрлэлт хийгдээгүй тул ариун цэврийн өрөөнд их хэмжээний хог хаягдлыг түр хадгалж байсан зөрчил илэрсэнийг арилгуулах арга хэмжээ авлаа.
Эх сурвалж: НМХГ