Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлтээр ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага /OECD/-аас эдийн засгийг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Ковид-19” цар тахлын үед улс орнуудын амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, Монгол Улсад шаардлагатай бодлогын зөвлөмж өгөх зорилгоор цахим семинар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16-18 цагийн хооронд зохион байгуулна.
Уг семинарт УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны гишүүд, ХХААХҮЯ, ГХЯ, СЯ, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.
Ковид-19 цар тахлын улмаас авч буй хөл хорионы арга хэмжээ нь эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас үүдэн санхүүгийн дарамтанд оруулж, олон хувийн хэвшлийн бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийн эрсдэл нэмэгдсээр байна.
Бичил, жижиг, дунд бизнесийг үйл ажиллагааг дэмжсэнээр хөдөлмөр эрхлэлт, экспортыг төрөлжүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбараас хараат байдлыг бууруулж чадах гол үүрэг гүйцэтгэдэг.
Эдийн засгийг сэргээх үйл ажиллагаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах, ажлын байр хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгах талаар бүхий л түвшинд анхаарах, шийдвэрлэх шаардлагатай байна. Энэхүү үнэтэй зөвлөгөө өгөх семинарт идэвхтэй оролцохыг уриалж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газар