Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Энэ үеэр Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан нь ажил хариуцсан хүмүүс хариуцлага алдсантай холбоотой юу? Ажлын алдаа гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Шадар сайд Я.Содбаатар “Халдварыг дотроо алдах эрсдэл үүсгэж, ажлын хариуцлага алдсан 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Халдвараас сэргийлэх онцгой нөхцөлд ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ хариуцлага тооцох тухай ярих амаргүй ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна.
Хариуцлагын тухайд Төмөр зам, Энхсаран сувилалд гарсан халдвартай холбоотой асуудлыг УОК-ын хүрээнд ярилцаж алдаа гарсан хүнд нь хариуцлага тооцох болно” Гэлээ.
Л.Баяр