Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурлыг энэ сарын 02-04-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Уг хуралд Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн гишүүн улс орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 250 гаруй төлөөлөгч оролцож байна.
Хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг, БНСУ-ын Статистикийн газрын дарга Шин Вүк Кан нар нээж үг хэллээ.
Уг хурлаар оролцогч орнууд нь хүн амын тооллого зохион байгуулалт, техник, технологийн дэвшлийн ашиглалт, тулгамдаж буй асуудлууд болон тооллогын мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж буй арга техник, тархаалт, тооллогод Ковид-19 цар тахлын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцах болно.
Эх сурвалж: ҮСХ