Цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад “Хост констракшн” компани амны хаалт хандивлалаа.
“Хост констракшн” компанийн захирал Б.Алтангэрэл нийт 7777 ширхэг амны хаалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасанд хүлээлгэн өгөв.
Тэрбээр коронавируст цар тахлын халдвараас нийслэлийн иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Нийслэлийн онцгой комисс, төрийн албан хаагчдад “Хост” констракшн компанийн нийт ажилтны сэтгэлийн үгийг дамжууллаа.