УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаанаар “Ажлын дэд хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн танилцуулгыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж, санал хураалт явууллаа.
УИХ-ын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулахыг Байнгын хорооны гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн юм.
Тус дэд ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ундрах, Б.Эрдэнэбалсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Хонгорзул, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын референт Л.Мөнхчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах шинжээч Ш.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Тамгын газрын дарга С.Билгүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор А.Эрдэнэцогт, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Болд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.