Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллийг өнөөдөр 17:00 цагт хийлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Монгол Улсын Шадар сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотод гацсан иргэдийг шат дараатай нутаг буцаахаар болсон. Одоогоор 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлсэн.
Цаашид орон нутаг явах хүний тоо нэмэгдэх хандлагтай байна. Улаанбаатар хотод ирэх 5300 гаруй иргэн байна. Иймд ирэх арванхоёрдугаар сарын 01-10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар боллоо.