Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд самар түүхээр очоод хөл хорионд орсон иргэдийг буцаах галт тэрэг явуулахаар болсон.
Тэгвэл УБТЗ-ын Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн суудлын 961 дүгээр галт тэрэг өчигдөр 18:30 цагт ирж, улмаар Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд 19:20 цагт хөдөлсөн байна. Уг галт тэргээр 422 том хүн, 11 хүүхэд, нийт 433 иргэнийг буцаасан тухайн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Мөн Мандал сумаас гарах хяналтын цэгээр 6 чиглэлд Улаанбаатар хот руу 193 иргэн, 48 тээврийн хэрэгсэл, Орхон аймаг руу 8 иргэн, Архангай аймаг руу 8 иргэн, Говь-Алтай аймаг руу 6 иргэн, Булган аймаг руу 4 иргэн, Хөвсгөл аймаг руу 13 иргэн, нийт 232 иргэдийг буцаасан байна.