Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийн 17:00 цагт танилцууллаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Одоогоор 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлсэн. Цаашид орон нутаг явах хүний тоо нэмэгдэх хандлагтай байна. Улаанбаатар хотод ирэх 5300 гаруй иргэн байна. Иймд ирэх арванхоёрдугаар сарын 01-10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар боллоо.

Дээрх иргэдийн 70 хувь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн унаагаар, 10 хувь нь онгоцоор нисэх хүсэлтэй байна. 10 хоногийн хугацаанд зорчих хөдөлгөөнийг нэгдсэн төлөвлөгөөтэй буюу халдвар кластерлаж гарсан 5 аймаг, стратегийн орд газар бүхий Өмнөговь аймгийг оруулаад нийт зургаан аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-ноос хойш зохион байгуулна.

Хөдөө орон нутаг руу явах иргэдийн тоонд түрээсийн байранд амьдарч байгаа болон оюутны байранд буй 18 мянга орчим оюутан ч багтаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн