ЭМЯ-наас коронавируст халдварын үед уул уурхай эрхлэгчдэд өгөх зөвлөмж гаргасныг хүргэж байна.
Байгууллагад:
• Биеийн халууныг өглөө бүр хэмжиж, тэмдэглэх
• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх
• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 3-4 хүний бүрэлдэхүүнтэй багийг урьдчилан томилох
• “COVID-19”-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх
• Гар угаах нөхцөлөөр хангах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
• Хэт ачаалалтай ажиллуулахгүй байх, эрт амраах
• Ажилчдыг цөөн тоогоор байрлуулах
• 1,5-2 метрийн зай барих
• Ажилчдын байранд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
• Хоолны газар, ариун цэвэр, хувцас солих өрөө, спорт заал, халуун усны газрыг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх, агаар сэлгэлт хийх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
Ажилчдад:
• Амны хаалт зүүх
• Ажлын хувцсаа бүрэн өмсөх
• Хувцсаа бусадтай сольж өмсөхгүй байх
• Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
• Хүн хооронд 2 метрийн зай барих
• Гар станц, ажлын багаж хэрэгслийг дамжуулж хэрэглэхдээ халдваргүйжүүлэх
• Цагаан хэрэглэл, алчуур, хөнжил, гудас, хувцас хэрэгслийг наранд тавих
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
• Тамхи дамжуулж татахгүй байх