2020-11-23 17:201min00

Засгийн газраас дараах нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөхөөр боллоо

figure-4386803_1920

Засгийн газраас хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Үүний дагуу Засгийн газар хуулийн төслөө боловсруулж УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төсөлд дурсанаар дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөх юм байна.

  • Цагаан будаа,
  • Гурвалжин будаа,
  • Шар будаа,
  • Бусад төрлийн будаа,
  • Хүнсний улаанбуудай,
  • Улаанбуудайн үр,
  • Ургамлын тос.

Мөн өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даьан туулах зорилгоор дараах малын тэжээлүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөжээ.

  • Өвс,
  • Бүх төрлийн малын тэжээл,
  • Тэжээлийн үр,
  • Тослог ургамал,
  • Ургамлын түүхий тос