1. Стрессыг арилгадаг
Амьтад стрессийг бууруулдаг төдийгүй, ялангуяа нохой ь өндөр стрессий түвшинг бууруулахад хувь нэмэр оруулдаг байна. Ганцаардсан, гомдсон, бухимдсан үедээ тэжээвэр амьтантайгаа хамт байж, тэдэнтэйгээ ярьж тайвширах нь хамгийн зөв арга. Учир нь тэд хариу хэлж чаддаггүй ч ямагт сайн сонсогч байдаг бөгөөд нэг ёсондоо танд хань болдог.
2. Биеийн хөдөлгөөныг дэмждэг
Хэрвээ та ямар нэгэн спортоор хичээлдггүй бол тэжээвэр амьтан ялангуяа нохойтой байна гэдэг нь маш том давуу тал юм. Нохой нь хөдөлгөөний идэвхтэй амьтан учир хүүхэд тань түүнтэй хамт гадаа тоглож, үсэрч харайн нэг талаараа биеийн тамираар хичээллэж буйн хэрэг юм. Мөн нохойтой гэр бүл нохойгүй гэр бүлээс илүү их салхилж, гадаа гарч хөдөлгөөнтэй байдаг гэсэн судалгаа хүртэл бий.
3. Зүрхний үйл ажиллагааг дэмждэг
Тэжээвэр амьтантай байх нь таргалалтыг зогсоож, цусны даралтыг бууруулж, стрессийг багасгаж, цусан дахь холестерины түвшинг бага байлгадаг бөгөөд эдгээр нь бүгд зүрхэнд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
4. Харшилаас сэргийлнэ
Амьтан тэжээх нь таны зан төлөвшилд сайнаар нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд ч мөн тустай. Учир нь амьтантай хамт өссөн хүмүүс харшил болон багтраа өвчнөөр өвчлөх нь бага болохыг олон ч судалгаа харуулсан байдаг.
5. Нийгмийн харилцааг дэмждэг
Нохой тэжээгчид бусад хүмүүсээс илүү илэн далангүй нээлттэй, шинэ хүмүүстэй танилцаж дасан зохицох чадвартай байдаг байна. Тэд ихэнхдээ шинэ танилуудтайгаа нохойныхоо талаар ярьж эхэлдэг бөгөөд энэ нь хүмүүсийг тун амархан ойртуулж илүү ойр болгодог байна.
6. Бие хамгаалагч болдог
Нохой болон муур нь таны найдвартай бие хамгаалагч байж чадна. Тэжээвэр амьтад гэр бүлийнхнээ амийг аварсан зөндөө тохиолдол бий.
7. Хайрлаж сурдаг
Энэ бол хамгийн чухал зүйл. Та тэжээвэр амьтантай нөхөрлөснөөр бусдыг хайрлах зан чанартай, өрөвч зөөлөн болно. Тэжээвэр амьтнаа дааруулахгүй гэж юмаар хучих, өлсгөхгүй гэж хоол өгөх, гомдчих вий гээд тэврэх нь таныг хайрлаж сурч буйн илрэл юм.
Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо