Арилжааны банкууд цахим горимоор ажиллаж байгаа энэ цаг үед гадаад болон дотоод төлбөр тооцоо хэвийн байна гэж Монголбанк мэдээлэв.
– Арилжааны банкуудын төв оффис ажиллаж байгаа. Ялангуяа банкуудын төлбөр тооцоо, голлох бүтээгдэхүүн борлуулалтын нэгжүүд байнгын ажиллагаатай ажиллаж байгаа учраас өнөөдрийн байдлаар төлбөр тооцоонд ямар нэгэн саад учраагүй хэвийн байна. Хөл хорионы хугацаанд Монголбанкнаас болон банкууд лавлах утас ажиллуулан иргэд, харилцагчдаас ирэх ямарваа санал хүсэлтэд шуурхай хариу өгч ажиллаж байгаа.
Гадаад төлбөр тооцоо ч мөн хэвийн хийгдэж байна. Хэрэв гадаад төлбөр тооцоотой холбоотой ойлгомжгүй асуудал гарвал харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсанд холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой.