Канадын төр засаг коронавирусийн вакцинуудаасаа ядуу орнуудад шилжүүлэх боломжийг авч хэлэлцэж байна. Вакцинуудаа дэлхийн вакцины худалдан авалтын талбар болсон олон улсын COVAX Facility-гаар дамжуулах магадлалтай.
Түүнчлэн Канад улс ДЭМБ-аар дамжуулан зарим тунгаа хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгоно гэжээ. Хамгийн гол нь эдгээр тунгууд нь алга болохгүй байхад анхаарна гэдгээ илэрхийлэв.
Канад улс нэг хүнээрээ тооцон хамгийн олон тун вакцин захиалсан улс болж байна. Тус улсын засгийн газар AstraZeneca, Novavax, Johnson & Johnson, Pfizer, Moderna, Sanofi и GSK (GlaxoSmithKline) зэрэг компаниудтай шинэ коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэх гэрээ хийжээ. Ерөнхийдөө тус улс ирээдүйд гарах вакцинаас 300 сая гаруй тунг урьдчилан нөөцөнд захиалаад байгаа юм.
Канад улсад цар тахал эхэлснээс хойш 311 мянган хүн халдвар авснаас 11 мянга нь нас барж, 248 мянга нь эдгэрчээ.
.