Энэ сарын 18-ны байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс нутаг буцах нийт 3998 иргэний өргөдлийг хүлээн авчээ.
Өргөдөл гаргасан иргэдийн:
- 25 буюу 0.5 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
- 196 буюу 5 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
- 32 буюу 0.9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
- 50 буюу 1 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- 4 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
- Үлдсэн 3691 буюу 92.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Тусгай үүргийн нислэгинй талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Энэ сард 10 удаагийн нислэгээр 1900 гаруй иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан. Гэвч орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ сард үйлдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг цуцалсан. Онгоцны тийз авсан хүмүүс нөхцөл байдал дамжсаны дараа тухайн худалдаж авсан тийзээрээ ирэх боломжтой.