“Covid-19” халдварын үед гэртээ орохдоо юу анхаарах вэ?

2020-11-19 11:411min0
tsag

ЭМЯ-наас коронавирусний халдварын үед гэртээ орохдоо юу анхаарах талаар зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Гэртээ орох үед:

• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:
• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй