УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Энхсаран” сувилалд хариуцлага тооцох асуудал хөндөгдөн яригдлаа. Энэ асуудлыг хөндсөн Ц.Даваасүрэн гишүүний асуултад шадар сайд дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Хоёр голомтлон гарсан тохиолдлыг хуулийн дагуу шалгаж байгаа. Энхсаран сувилалтай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайдад чиглэл өгсөн. Надад байгаа мэдээллээр энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Голомтлон гарсан хоёр тохиолдол дэр албаны хүмүүс ажиллаж байгаа. Төмөр замын вагоны лацыг үздэг агентууд бий. Эдгээр хүмүүсийн дунд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Гадаргуугаар, металл хэрэгслээр халдвар дамжсан гэж үзэх үндэслэл байна. Тэнд ажиллаж байсан гол гурван хүн халдвар авсан. Халдвар хамгааллын нарийн дэг журмыг барьж, мэргэжлийн хүмүүсийг үгийг дагаж байна” гэв.