Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байгаа юм байна. Дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ.
Мөн тэрбээр “ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан.
Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёругаар сарын 1, их, дээд сургуулийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна” гэв.
Н.БАТАА