Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Өчигдөр орой 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо. Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсад 505 болсон байна.
Үүнд:
Эерэг гарсан шинжилгээнүүд:-
-Дарханы голомтод гурван хүнээс коронавирус илэрлээ
-Сэлэнгийн голомтод 4 хүнээс коронавирус илэрлээ
-Дорноговь аймагт нэг хүнээс коронавирус илэрлээ
-Орхон аймагт 13 хүнээс коронавирус илэрлээ
-Улаанбаатарын голомтын гурван хүнээс коронавирус илэрлээ
-Улаанбаатар төмөр зам дагуу 4 хүнээс коронавирус илэрлээ
Ингээд нийт голомтод:
-Улаанбаатар – 14
-Сэлэнгэ – 28
-Дархан-Уул – 11
-Дорноговь – 1
-Орхон аймаг – 13
-Говьсүмбэр – 1
-Улаанбаатар төмөр замын хавьтлуудын дундаас 4 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын батлагдсан 505 болж, үүнээс 329 нь эдгэрч, долоон хүн нутаг буцаж, ХӨСҮТ-д 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хүн хөнгөн байна. Улаанбаатараас гадна таван аймагт голомт үүсээд байна.
Л.Баяр