Өнөөдөр УИХ цахимаар хуралдаж байна. Уг хурлын эхэнд Шадар сайд Я.Содбаатар УОК-ын мэдээлэл, коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагааны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.Содбаатар: “2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон” гэлээ.