Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ. /2020.11.19/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны баг халдварын нөхцөл байдалд урьдчилсан байдлаар тооцоо хийж, халдвар тээгч нэг хүн хэчнээн хүнд халдвар тараах эрсдэлтэй байгааг тодорхойлсон байна энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Нэг хүн ойрын хавьтал хоёр, гурван хүнд, дунджаар 26, цаашлаад 117 хүнд халдвар тараах эрсдэл байна. Тиймээс бидний тооцооллоор хөл хорионы арга хэмжээг эрт авснаар халдварын голомтод бүртгэх тохиолдлын тоог 3-4 дахин цөөрүүлж чадсан үзүүлэлт гарч байна.
Дэлхийн улс орнуудын жишгээс үзвэл хөл хорионы дэглэм халдварын тархалтыг 55 хувь хүртэл бууруулдаг гэх статистик байна. Харин Монгол Улсад халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан. Иймд иргэд амны хаалт байнга зүүх, гадуур явахгүй байх, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарахыг зөвлөе” гэлээ.