УИХ-ын чуулганы хуралдаан дээр халдваргүй бүсээс халдваргүй бүс рүү иргэдийг шилжүүлэх асуудал яригдлаа. Энэхүү асуултыг УИХ-ын гишүүн Т.Аубакар хөндөн асуусан юм. Гишүүний асуултад УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар ” Өвчлөлтэй, сэжигтэй бүс нутагт зохицуулалт хийхийг хийж дуустал ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй. Бид мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөө зөвлөмжийн дагуу аливаа шийдвэрийг гаргаж ажиллана. Ямар нэгэн зохион байгуулалттай хөдөлгөөнийг мэргэжилтнүүд хориглож байгаа. Тандалт судалгааг нэг мөсөн дууссаны дараа хөдөлгөөн хийнэ.
Халдваргүй бүс нутаг руу түргэвчилсэн оношлууруудыг өчигдрөөс эхлэн хүргүүлээд байна. Ялангуяа Анагаах ухааны чиглэлийн оюутнуудыг ямар ч хөдөлгөөнд оруулахгүй. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж ахлах курсийн оюутнуудыг татан оруулах асуудал яригдана. Орон нутгийн удирдлагууд бие даасан шийдвэр гаргах нь ажлыг улам хүндрүүлнэ.
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу хийнэ гэдгийг онцгойлон анхааруулж, иргэдийг хүлээцтэй хандахыг хүслээ.
Н.БАТАА