Монгол Улс дотоодод коронавирусийн халдварын 72 тохиолдол илэрч үүнээс Дархан-Уул аймагт 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Дархан-Уул аймагт одоогийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлд иргэд, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.
Энэ хүрээнд өчигдрөөс /2020.11.18/ эхлэн аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдийнхээ санал хүсэлтийг утсаар хүлээн авч эхэлсэн байна. Өнөөдөр өглөөний байдлаар иргэдээс 650 орчим дуудлага, 1000 гаруй цахим шуудан иржээ.
Иргэдээс ирсэн мэдээллийг 20 гаруй чиглэлээр багцалж эхнээс нь шийдвэрлэж эхэлж байна.
Тухайлбал, Гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэдийн эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгслээр үйлчилж эмчилгээг таслахгүй байх тал дээр анхаарч байна.
Л.Баяр