Засгийн газрын ээлжит хуралдаанаас банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг энэ сарын 1-нээс эхлэн ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал иргэд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлж чадахгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагадаа хандан гэрээндээ шинэчлэл хийж ирэх оны 7 дугаар хүртэл хойшлуулах боломжтой юм.
Л.Баяр