Кофе зөвхөн сэргээхээс гадна бие махбодод хор хохирол учруулдаг. Энэ ундааг хэрхэн хэрэглэж болохгүй талаар хоол тэжээл судлаач, дотрын эмч Алексей Калинчев мэдэгджээ.
Энэ эмч хамгийн түрүүнд кофег өлөн элгэн дээрээ ууж болохгүйг анхааруулж байна. Үүнийг зөрчсөнөөр ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэсний замын архаг өвчин хурцдах аюултай гэнэ.
Кофег өлөн элгэн дээрээ уух нь хооллолтын буруу зуршилдаа ордог бөгөөд хүмүүс сэргэхийн тулд ингэж уудаг байна. Гэхдээ хоолны дараа бол кофег хар, сүүтэй, сүү орлуулагчтай гээд хүссэнээрээ ууж болно. Энэ ундааг амттантай хослуулахаас ч бүү айгаарай.
Үүний зэрэгцээ кофе үргэлж сэргээгээд байдаггүй, заримдаа эсрэг үр дүн үзүүлдэг аж. Тиймээс эрүүл хүн кофег хоногийн аль ч цагт, шөнө ч ууж болно гэж энэ эмч мэдээлж байна.
Их Британийн эрдэмтэд кофег өлөн элгэн дээрээ уувал цусан дахь сахарын түвшний хяналт алдагддаг гэж мэдээлж байсан юм.