Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа. Нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагуудад хүнсний түгээлт болон эмнэлгийн байгууллагаас бусад автомашиныг хөдөлгөөнийг хязгаарласан.
Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар яаралтай зохион байгуулалт хийж, Улсын байцаагч нарыг Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд хуваарилсан байна.
Хэрэв иргэн танд үнийн хөөрөгдөл болон зохиомол хомсдол үүссэнтэй холбоотой санал хүсэлт гомдол байгаа бол улсын байцаагч нарт хандан уу.
Л.Баяр