УОК-ын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдааны талаар яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “УОК-ийн дарга Содбаатар ажлын хэсэг хуралдаад 7 асуудал хэлэлцлээ. Энэ асуудлаар холбогдох дарга нар мэдээлэл өгнө.
Маргаашаас эхлэн олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах тал дээр ажиллана. Зайлшгүй ажиллах шаардлагатай салбарын хүмүүс биш бол сул хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна. Ямар нэгэн зорилгогүй хий дэмий хөдөлгөөн хийсэн хүмүүст хатуу хөл хорио тавьж, шаардлага тавьж ажиллана.
Ариутгал, хүнсний хангамжийн шуурхай штап байгуулахаар боллоо. Арван нэгэн цэгт шинжилгээ авах дандалт хийх ажил эхлүүлсэн. Тусгаарлалтыг чангатгах чиглэл өгсөн. Одоогийн байдлаар Госпиталд 500 орыг нэмж гаргалаа, Дархан, Сэлэнгийн бүсэд ажлын хэсэг ажиллахаар гарч байна” гэлээ.
Н.Батаа