Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Тээврийн жолоочоос, эхнэр хадам, ээж дүү нараас Коронавирусийн халдвар илэрсэн. Дүүгийн хавьтлын хоёр хүнд халдвар илэрч, нийт зургаан тохиолдол бүртгэгдлээ.
Сэлэнгэ аймагт нэг халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 насны эмэгтэй шинжилгээ өгсөн, хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан байгаа. Тус иргэнийг ХӨСҮТ-д авчирч бататгах шинжилгээ хийнэ” гэлээ.
Сэлэнгэ аймгийн иргэн 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр Ковид19 цар тахлын шинж илэрчээ. Шинжилгээг ХӨСҮТ-д баталгаажуулалт хийхээр ажиллаж байна. Тухайн иргэнийг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Халдвар авсан зам, хавьтлын тархалтыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Хотод илэрсэнтэй ямар нэг холбогдолгүй байж болзошгүй буюу шинэ голомт болох магадлал байгаа аж.
Н.БАТАА