Саудын Арабын хаан 25 хунтайж, 1500 гаруй дагуултай Индонезд очжээ

2017-03-02 13:111min0
0001

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз ал Сауд 25 хунтайж, 1500 гаруй дагуул, 500 орчим тонн ачаа, алтлаг өргүүр шат, хоёр Mercedes benz s600 маркийн автомашин зэрэг тээштэй Индонезийн нисэх буудалд буулаа. Хааны гэр бүлийнхэн буусан дээд зэрэглэлийн зочид буудлыг 10 мянга хүн хамгаалах бөгөөд 150 гаруй тогооч амралтгүй ажиллах гэнэ.

Хаан Салман бин Абдулазиз ал Саудын Индонезийн нийслэл Жакартад хийх айлчлал гурван өдөр үргэлжлэх бөгөөд үүний дараа тэрээр Бали аралд амрах гэнэ. Түүний төлөвлөгөөнд мөн Бруней, Япон, Хятад, Малдив улсад айлчлах айлчлалууд багтаж байгаа гэнэ.

Индонезын тал энэхүү айлчлалаас 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авах бодолтой байгаа юм. Газрын тосныхоо ашгийг үр дүнтэй хүртэж, дэлхийн хамгийн баян орны нэгд бичигдэж буй Саудын Арабын нэг хүнд ногдох ДНБ нь 66 мянган ам.доллар. Тус улс 33 сая хүн амтай бөгөөд үүний 90 хувь нь Арабчууд, 10 хувь нь Африк гаралтай Арабчууд байдаг аж.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй