Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдээс авдаг шүүх шинжилгээний үзлэг оношилгооны төлбөрийг хохирогчоос гаргуулахгүй байхаар болжээ.

Энэ оны эхний арван сарын байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1130 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт байна. Хохирогчдын 53 хувь нь бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байжээ. Хохирогчид тулгамддаг хамгийн эхний асуудал бол шүүхийн шинжилгээний төлбөрийн хураамж байдаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн