Ашиг сонирхлын зөрчилтэй 31 гомдлыг шалгаж байна

Орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор төрийн албанд тушаалд томилогдож буй албан тушаалтнууд урьдчилсан мэдүүлгээ шалгуулж буй.
Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 31 гомдол шалгагдаж байна